Тайлбар толь Сидигээр - Bd.mn

 

Томсгож харах
ТОД ТОЛЬ
Загвар цахим толь бичиг 
Савлагаа DVD хайрцаг
Үнэ 15 000 төгрөг
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга
Бидэнд мэдэгдэж байгаа баримтаар Монгол хэлний анхны тайлбар толь нь монголчуудын дунд "Хорин нэгт" хэмээн алдаршсан, 1717 онд бичигдсэн "Хааны бичсэн Манж, монгол үгийн толь юм" юм. Энэхүү толь нь 281 зүйл 21 дэвтэр зүйл хуваасан тайлбар толь юм. Энэ тольтой адилавтар өөр нэг толь бол 1746 онд зохиогдсон манж үгийн 36 дэвтэр тайлбар толинд тулгуурлан, 1910-аад онд түшмэл Пүрэв "Хааны бичсэн Манж үгний толь бичиг" зохиож, Богд хаанаас гүн цол шагнагдаж байжээ. Хожим 1927 онд Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Бат-Очир, Мишиг нар дээрх толиудыг орчуулж, засаж найруулан, "Гучин зургаат" гэсэн зүйлчилсэн тайлбар толь бичсэн байна. Эдгээр толь бүх нийтэд төдий л дэлгэрсэнгүй. Дараа нь эрдэмтэн гүүш С.Шагж "Эрэхүйеэ хялбар болгон зохиосон монгол үгний тайлбар чандманийн эрих" гэсэн толийг 1927 онд зохиосон боловч дахин хэвлэгдэхгүй байсаар 1994 онд Монгол Улсын Соёлын сан, Дундад Улсын үндэстний хэвлэлийн хороо хамтарч хэвлүүлсэн билээ.

Хожим тользүйч Я.Цэвэл тайлбар толь зохиохоор Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтдийн болон өөрийн цуглуулж эмхтгэсэн баримтад тулгуурлан, өнөө бидний дунд "Цэвэлийн ногоон" гэж алдаршсан "Монгол хэлний Товч тайлбар толь"-ийг 1966 онд хэвлүүлэн, бүх нийтийн хэрэгцээнд өргөн барьсан билээ. 30000 үгтэй энэхүү толь 40 жил тайлбар толийн хэрэгцээг хангаж ирлээ. Гэтэл энэ толь нь хэрэглэх гэсэн хүмүүсийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадахгүй болсон байна. Энэ нь Я.Цэвэл гуайн буруу биш, түүнийг улам баяжуулан боловсронгуй болгож байх бидний сэтгэл зүтгэлийн алдаа юм.

Эх хэлнийнхээ тайлбар толийг хэрэглэх шаардлага хүн бүрт алхам тутамд гардаг. Хэлний үгийн сан нь байгаль, нийгэм, сэтгэхүйд гарч байгаа хувьсал өөрчлөлтийг хамгийн түрүүнд тусгадаг хэлний хамгийн мэдрэмтгий төвшин юм.

Тайлбар толь зохиох нь мэргэжлийн өндөр мэдлэгээс гадна маш нягт нямбай, уйгагүй тэвчээр шаарддаг нарийн чимхлүүр ажил учраас цаг хугацаа их шаарддаг нь мэдээж. Хэдий тийм боловч тайлбар толийн хэрэгцээ энэхүү урт хугацааг богиносгох, нарийн чимхлүүр ажлыг яаравчлахыг шаардаж байна. Шинжлэх ухаан, мэдээллийн техник технологи өндөр хөгжсөн өнөө үед цаг хугацаа шаардсан цар хүрээ ихтэй, хүнд хэцүү ажлыг хөнгөвчлөх, богино хугацаанд хийх боломж бий болжээ.

Техник технологийн ололтыг ашиглаж, хүмүүсийн эх хэлний мэдлэг боловсролд нэн хэрэгцээтэй байгаа дэлгэрэнгүй тайлбар толийг богино хугацаанд зохиох хүнд хэцүү боловч буянтай ажил хийхээр сэтгэл зориг шулуудаж, энэ биеийн эрдэм чадал, уйгагүй хөдөлмөрөө зориулахаар шийдсэн залуу хэлсудлаач Ш.Одонтөр, "Цагаан бамбарууш" хэвлэлийн газрын ерөнхий редактор М.Баттөгс нарын санаачилгыг дэмжиж, өөрийн чадах бүхнээр тусалж зөвлөхөөр шийдсэн маань талаар болоогүйд дээрх эрдэм мэддэг, эрч хүчтэй залуустаа чин сэтгэлээсээ талархаж байна.

Энэхүү тайлбар толь нь 250 гаруй мянган холбоо үг, хэлц үгийн санг багтаасан дэлгэрэнгүй тайлбар толь юм. Энэ толийг зохиохдоо толь бичигт тавигдах ерөнхий шаардлагыг харгалзахын зэрэгцээгээр урьд өмнөх толь бичгүүдэд уламжилж ирсэн ололттой бүхнийг хэвээр хадгалахыг зорьсон байна. Нөгөөтэйгүүр дорно, өрнөдөд гарч байгаа ижил төрлийн толь бичгүүдийн аргазүй, түүнд ашигласан техник технологийн аргачлалыг ашигласан болно.

Энэхүү тайлбар толь эх хэлний боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх гэж байгаа монгол хүн бүрт төдийгүй монгол хэлийг сурч судлах гадаад хүмүүст ч өдөр тутмын гарын авлага болох ширээний ном болжээ.



Монгол Улсын Төрийн хэлний зөвлөлийн гишүүн, хэлшинжлэлийн ухааны доктор, профессор
Харагчууд Цэдэвийн Өнөрбаян
Бусад нэмэлт зурагнууд
 
Холбоо барих мэдээлэл
Компанийн нэр Sound of Mongolia Co., Ltd. 
Хаяг Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. Бага тойруу 23-4 шуудангийн салбар - 46 хайрцаг - 948 
Харилцах хүн Ms. М. Уянга 
Албан тушаал Захирал 
Ажлын утас 330177 
Гар утас 99115962 
Факс 330177
Вэб http://sofmon.bd.mn 
Шинэ тайлбар толины барааг нь ч болов харахсан

 

Э.Пүрэвжав: Энэ бол монголын хэл соёлд нөлөөлж чадах бүтээл

 

Та буруу ярьдаг уу?

 

Буруу ярьж, зөв ойлгоно оо гэж...

 

Энэ цагийн эрхэм орчуулагч Д.Болдбаатар

Хятад хэлнээс мянга гаруй кино орчуулжээ

 

Хэлний тураал - http://yaruus.amjilt.com Яруу сэтгэгчээс

Төрөлх хэл минь хачиртай талхны завсар дахь бяслаг боллоо -
Helgui bol tolgoiguiМонгол үндэстэн хэлний тураалд нэрвэгдлээ. “Сайн уу”-г hi-гаар сольж, “Баяртай”-г bye болгож, “Ойлголоо”-г ok гэсээр бүр хэвшлээ. “Тэх үү” гэсэн асуултынхаа хариуд “яг тэгж харагдаач” гэх үг сонсоод дургүйцэн татгалзлаа гэж хэнбугай ч адилхан гадарладаг болж. Товчхон хэлбэл, утга, ойлгомж нь яйжгий араг шиг эвдэрсэн, учир нь үл олдох эрлийз хэлээр бид харилцдаг болчихож. Хошин урлагийнхан энэ эмгэнэлийг элэглэхийн оронд харин ч “моодны шинэ үг” гээчийг санаачлан үлгэрлэх юм. Оюунлаг сэтгэлгээ, нийгмийн амьдралыг хөтлөгч сэтгүүлчид “Та хэлэхгүй юү, үүнийг тайлбарлаач” гэх мэтийн эрүү шүүлт тулган яллагчийг санагдуулам жижүүрийн цөөхөн үгээр буруу зөвгүй давшилна. Улс орны хөгжлийг удирдан жолоодогч улстөрч түшээдийн амнаас дандаа “асуудал” унана. “Наадамлах асуудлыг шийдвэрлэнэ, морь уралдуулах асуудлыг сонирхоно, эдийн засаг өссөн асуудал нь манай намын ажлын үр дүн, түймрийн асуудлыг унтраана”. Бараг л “Баах асуудлыг хэлэлцэнэ” гэх шахах юм. Амны билгээс ашдын билэг, монгол хүн амаараа гэлцдэг. Нээрэн ч, амаар нь дүүрэн “асуудал” байхад улсаар нь дүүрэн осол гамшиг, үхэл хагацал, өлсгөлөн ядуурал нүүрлэсэн нь энэ биз.

Эх хэл минь турж гүйцлээ. Нэгэн цагт монгол хэл мэдэхгүй нэгний арилжаа зогсож, харилцаа тасарч, дэлхийнхэн энэ хэл дор нэгдэж явсан байна. Ноёрхогч тэр үе буюу XV зуунд хоёр сая хүртэлх үгийн сантай гэж дурьдагдаж асан монгол хэл одоо 40 мянган үгээр хязгаарлагджээ. Гэхдээ энэ бол Я.Цэвэл авгайн толь бичигт нэрлэгдсэн үгсийн тоо юм шүү. (Олзуурхууштай нь, хэлний хэдэн эрдэмтэн маань шинэ хуучин үгсийг хамж нийлүүлээд 250 мянган үгийн толь гаргахаар зэхэж байгаа гэнэ лээ) Харин бодит амьдрал дээр бидний яриа мянган үгэн дотор л эргэлдэж байна. Уран зохиол, танин мэдэхүй, шинжлэх ухааны үгсийн сан ч цөөрсөн. Ийм бага үгээр ярьж ойлголцож буй бидний уураг тархи, оюуны чадамж багтаамж мөн тийм хэмжээнд хязгаарлагдах нь лавтай. Хэл сэтгэхүй харилцан уялдаатайг баталсан нотолгоонууд үүнийг бэлхнээ гэрчилнэ. Оюундаа цэгнээд, үгээр илэрхийлдэг энгийн атлаа нарийн энэ шүтэлцээ эцэстээ биднийг оюуны ядууралд нэрвэгдэхэд хүргэлээ.

Хэлний тураал эхэндээ тархи хоосруулж, эцэст нь үндэстэнг мөхөөдөг гэнэ. Манж хүн өнөө ч аж төрсөөр, харин манж гүрэн мөхөн арчигджээ. Олон улс хотыг, өнөөгийн хүчирхэг гүрэн Хятадыг, тэргүүн гудайж яваагүй бидний их өвгөдийг ч харцан дороо захирсан энэ үндэстэн шороон түмэн хятадад уусан замхарсны нэгэн нөхцөл нь язгуур хэлнийх нь мөхөл гэдэг. Хэл мөхөхөд үндэстэн мөхөхийн жишээ энэ билээ. Иймийн тулд улс орнууд, тэр дундаа дэлхий дахинаа ноёрхлоо тогтоож буй том гүрнүүд эх хэлний маш нарийн бодлого баримталдаг аж. Хэлээр дамжиж соёл түгээгддэг болохоор ноёрхохыг хүсэгч хэнбугай ч үүнийг анзаарахгүй орхиж чадахгүй нь ойлгомжтой. Үндэстнээ мөнх оршоох язгуур бодлого бий нь ч мэдээж. Харь үг тухайн үндэстний хэлний сангийн 30 хувиас хэтэрвэл хэл соёлын гамшигт туллаа гэж тэд түгшдэг гэсэн. Эх хэлээрээ ганц хоёрхон саяулаа ярьдаг бид байтугай олон зуун сая, өчнөөн тэрбум хүн ярьдаг хятад, солонгос, япончууд өнөө хүртэл ханз үсгээ халаагүй, үр хойчдоо сургахыг шаардсаар байна.

Харин бидний хэлэнд харь үг хэт олшров. Хүн төрөлхтөн хөгжиж, шинийг бүтээсээр байгаа цагт хөгжил дагасан шинэ үг хэллэг үүсч гарах нь зүйн хэрэг. Гэрэл цахилгаан, зурагт радио, индүү, машин, компьютер, онгоц пуужингаас эхлээд хөгжил дэвшил үнэртүүлсэн шинэ үгс үндэстэн бүрийн хэлний санг баяжуулан орж ирсэн. Тэр дундаа оноосон мэргэжлийн голдуу үг орчуулгагүйгээр хэрэглэгддэг нь ч жам. Гэтэл манайд тодорхой хүрээнийхэн ойлголцдогоос ангид чамирхлын гэмээр хэл хэдийнэ хэвийн санагдах боллоо. Олонхи, нийт гэсэн үг байсаар атал масс, их, бага гэхийн оронд максимум, минимум, таашаал ханамж гэдгийг кайф гэхчлэн ярьсаар үндсэн монгол үг гээгдэх нь. Маркетинг, менежмэнт, тендэр, жендэр зэрэг оноосон монгол утга нь тархинд шууд буухгүй үг амнаас гарах арван үгийн талыг эзлэх болов. Хоёр монгол үг хэлээд нэг гадаад үг хавчуулбал өндөр боловсролтой, боловсон, орчин үеийн  харагдана гэж үнэмшдэг гэмээр залуустай хором тутамдаа таарч байна. “Мартаар Acer компьютерийн дистрибютер Макс трейд компанийн менежерийн группынхан Гранд центрийнхээ оффист Стар биржийн брокер доктор Болдын “Маркетингийн стратегийг мотивацилах процесс” лекцээр семинардаж, Цуки хаусын караокед шоудав”. Төрөлх монгол үг маань шоовдор хүүхэд шиг гадуурхагдсан ч дээрх өгүүлбэрийг уншаад бидний хэн ч ойлгоно. Бодит хэрэглээндээ бид ингэж л ярьдаг болчихож. Шинэ үг үүсч бий болох нь дээр өгүүлсэнчлэн жам ёсных ч гадныхан энэ мэт үгсийг ямагт төрөлх хэлний тайлбартай байлгадаг аж. Сонсонгуут утга нь эх хэлээр сэтгэхүйд бууж байх ёстой. Энэ бол харь хэлний нөлөөнд тэсч үлдэх эхний алхам гэнэ. Утгачилсан монгол тайлбаргүй, түүнийгээ дагаад ойлголт нь хэлнээ буугаагүйгээс нисэх, төмөр зам, анагаах, инженер технологийн зэрэг зарим онцгой салбарынхан шинэхэн ажилтандаа ажлын горимоо тайлбарлахын тулд үйлээ бардаг болсон гэнэ лээ шүү. “За нэг иймэрхүү баримжаатай юм аа” гээд бушуухан хаалгаа хаадаг даргатай та хаа нэгтээ тааралдсан ч байж мэдэх л юм.

Том гүрний бөөрөнд шахагдсан Өвөрлөгч ахан дүүс маань хэл соёлын өвөө хил хязгаар заагтай, засаг төр тусгаар биднээс хавь дээр хамгаалан хадгалж чадаж байгаа нь гайхалтай. Яршиг төвөгтэй жамын уралдаан, арсан бөмбөгийг араасаан алгадах наадаан гээд ч болов харь үгийг эх хэлнээ хөрвүүлчихдэг болохоор уусгах бодлого, хавчлага дор дөрвөн зуун дамнуулан аж төрж суугаа ч монголоороо л байна. Манайхан төрөлх хэлний дүрмээсээ огт ангид шинэ үсэг крилл цагаан толгой сурч, хэрэглэж явахад тэд босоо бичгээ ч орхиогүй. Мөдхөн бид монгол үгийнхээ язгуурыг олох гэж Өвөр Монголчуудаас асуух бололтой.

Мууг даллаж байгаадаа хүлцэл өчье, харамсалтай нь хачиртай талхны завсар дахь бяслаг шиг хувь заяа төрөлх сайхан хэлийг минь хүлээж байж ч магадгүй. Өөр хэлнээ дүйж хөрвөхгүй “үндсэрхэг” цөөн хэдэн үг яг л амтлаг, чанартай бяслаг шиг харь үгийн завсарт хавчуулагдаж хэлэгдэх цаг ирэх вий. Уг нь бидний эх хэл өөр бусдыг үл дагуулам баялаг. Үг бүр нь олон дэс, ондоо утга зааж чадна. Дорд, шог егөөдлийн, энгийн, албан хэргийн, хүндэтгэлийн, утга уянгын алинд ч тохирсон үг монгол хэлэнд тус тусдаа бий. Унтах, нойрсох, дугжрах, дугхийх, давсанд явах, ногоорох  гэх мэтчилэн үндсэн утга нэг авч дор бүрнээ төгс санаа, ахуй орчинг илтгэх монгол үгсийг харийн хэл рүү хөрвүүлэн яг тийм агуулга илэрхийлэхэд хэчнээн бэрхтэйг мэргэжлийнхэн дуу нэгтэйгээр хэлдэг. Нэрт зохиолч Жагдалын Лхагвын “Толгодын цаана ингэ буйлна” хэмээх сайхан бүтээлийн зөвхөн нэр нь л франц хэлнээ “Намхан уулын цаана эмэгтэй тэмээ хашхирна” гэхээс илүү дөхөм буухгүй байна гээд бодоход хэчнээн омогшим билээ. Яруу тансаг орос, уянгалаг зөөлөн франц, утга найргийн испани, ер аль ч хэлнээс ялгаран танигдах үндэсний онцгой чанараа хадгалан үлдээж эс чадваас манжийн түүх манайд давтагдаж мэдэх нь.

Tusgaar Mongold l bid mongol heleeree oilgoltsoj bn. Harin ovorlogch, halimag, buriad zereg mongol undestenteigee bid oor oor heleer yaridag bolson...Хэл ингэж доройтоход бидний түүхэн дэх гадныхан ихээхэн нөлөөлсөн. Хүчирхэг эзэнт гүрний үед дээр дурьдсанчлан монгол хэл өнөөгийн англи хэл шиг дэлхий нийтийн хэл байж. Үүнээс хойшхи үеүдэд монгол үндэстэн харьд дарлагдаж, бүтэн гурван зууны турш эрх чөлөөгөө боомилуулахдаа манж, төвд, хятад, орос үгстэй бидний язгуур хэл гэж андууртлаа ижилссэн. Эрдэм, дэвтэр, саван, лаа гэх мэт үгсийг монгол үг биш гэхэд бидний үеийнхэн бараг итгэхгүй. Төвд, Хятадын “цэцэг” гэсэн үгийн нийлбэрээр намаг балчиг дундаас хиргүй өндийдөг ариун Бадамлянхуаг нэрлэснээ бид анзаараагүй ч байж мэднэ. (Өнөөгийнхөөр дүйцүүлбэл “цвета+flower=цэцэг”) Манжид нухлагдсан 300 жилийн дарлал, үндэсний соёлын мөхлийн дараа эрх тэгш, эв найраар дулдуйдсан Оросын түрэлтийн өмнө ахиад л хүчгүйдсэн. Орос хэл сурахгүй бол боловсрол муутайд тооцогдож, орос үгээр ярьдаггүй нь соёлгүй бүдүүлэг харагдаж байсан өнгөрөгч зуунд орос нэр, орос эхнэр ч моодонд ороод амжсан. Үүнтэй зэрэгцээд  мянган дамнуулан хэрэглэсэн, монгол ахуйг тээсэн утга төгөлдөр хэл маань аль нэгэн “изм”-д гадуурхагдан халагдсан билээ. Шастир түүх сөхөх байтугай угсаа гарвалаа нэрлэх хориотой тэр цагт “феодал үг” хэрэглэсэн хүн намын хурлаар хэлэлцэгдэж, шоронд орж, ажил амьдралгүй болж байв. Нүүдэлч малчдын ахуйг тээсэн язгуур хэл зулгуйдсан магтаал, сүрт лоозонгийн уриалгад зайгаа өгсөнд халагласан билгүүн ухаантан Б.Ренчин гуайн “МОНЦАМЭ-н модон хэл” гэсэн ёгт үг гашуун үнэнийг тээж байв. “Шарил хөдөөлүүлье” гэж хүндэтгэмээр авч феодалын үг хэрэглэсэн хэрэгт буруутгагдан ял хүлээхээс эмээн нийгмийн нэрт зүтгэлтнийг оршуулах ёслол дээр “Хүүртэй салах ёс гүйцэтгэе” хэмээж зогссон, үг яригаараа буруу мууг далласан эмгэнэмээр түүхийг бид туулжээ. Өвгөдийнхөө өмнө өвдөг сөхрөм ийм ичгэвтэр, хөөрхийлөлтэй тавилангаа сөрж чадаагүйн харгайгаар яруу тансаг эх хэл минь өнгөрсөн үеийн, хуучны гэх тодотголтойгоор булшлагдаж, “бороо ирж байна, сургалт явагдаж байна” гэх зэрэг орчуулгын модон хэлтэй ард түмэн боллоо.

Буруу мууг урин дуудсан үгийг цээрлэж, хараалын үгийг ч ерөөл болгон цайруулж хэлдэг ёс уламжлал бий. “Цусаар урс” гэж чанга дуугаар хашгирмаар уур хорслын сэтгэл хүртэл “Тосоор гоож” хэмээн эерүүлж хэлэхдээ аядаж зөөлөрдөг. Үгийн хүч энэ. Эрдэмтэд үгэнд энерги хадгалагддаг, тэр нь эргээд тухайн хүн, гэр бүл, нутаг орон, улс үндэстэн, оршин байгаа орон зайдаа нөлөөлж байдаг тухай олон таамаглал дэвшүүлжээ. Бүр “оюунт мандал” хэмээгч энергийн давхарга байдаг тухай ч баталсан аж. Эрдэмтэд, шинжлэх ухаангүйгээр үүнийг бөөгийн онгод, мөргөлөөс бэлээхэн харж чадна. Онгод нь орсон бөө орчин ахуйгаасаа тасарч, өнөөгийн бидний үл мэдэх атлаа танил, сүрт хэлээр дээр орших ямар нэгэнтэй харьцдагийг бид мэднэ. Үүнийг юу гэж ойлгох вэ. Бөөгийнх гэж ангид хэл үгүй атал тэд яагаад тийм үгсээр ярина вэ. Сайхан үг дандаа хэлэгддэг газарт сайн энерги хурж, зөв явдал үүсдэг гэдэг. Үнэхээр ч бурхан номын газар очсон хэнд ч буяны сэтгэл төрдөг биш үү. Жараад оны үед алдаж гэнэдэн, хоосорч уруудсанаа “Далан таваар буулаа” гэцгээдэг байж. Удалгүй нээрэн нэгдэлжилт гэж айхтар хөдөлгөөн өрнөж, малчин түмэн маань амины өмчдөө 75 толгой малтай л хоцорсон. Мянга давсан мал буянтай нь ч тийм тооны малтай үлдсэнийг ёстой л 75-аар буусан гэхээс яахав. “Асуудал, арга хэмжээ”-нээс өөр ойр үг санаанд нь буухгүй, үүнийгээ ярьсаар өнөөдөр өндийх аргагүй олон төвөг бэрхшээлд өөрсдийгөө ороосоор байгаа ч юм бил үү, хэн мэдлээ. Монгол хүн амны билгээрээ гэдэг хойно.

Тураалд орсон эх хэлээ яаж өөд татаж, өндийлгөх вэ. Юунаас эхлэх вэ. Хэн хийх вэ. Юуг яаж хийхийг тодорхойлохоос урьтаж буруутан хэн болохыг олохоор шавддаг зангаа түр хойш тавья. Бас хэл соёлоо хүндэтгэдэггүй хэмээн цоллодог хүүхэд залуустаа бурууг тохохоор бодож суугаа бол азнана уу. “Төрөлх хэлээр минь “бизнес” гэхийг ямар үгээр хэлэх вэ” гэж тэд лав асууна шүү.

Харин юунаас эхлэх вэ гэдэгт ганцхан санал нэмэрлэе. Нийтэд төдийлөн хэрэгтэй бус зарим нэгэн явдалд цацаж байгаа хөрөнгийн багахан хэсгээр ч болов эх хэлний оноолт хийсэн хүнийг урамшуулж эхэлбэл ямар вэ. Төрийн хэлний зөвлөл, Хэл зохиолын хүрээлэнгийн албатнуудын сул ажлыг оюунт ард түмэн өөрсдөө амжуулчихаж дөнгөнө дөө, уг нь.

Ухаант монгол хүн та эх хэлээ услан тордоход нэмэрлэх саналаа бидэнд ирүүлбэл талархан хүлээн авч, түгээн дэлгэрүүлэхэд чармайлт гарган ажиллахаа дашрамд илэрхийлье.

Попын хааны дурсгалд

english

french

spanish

I Just Can't Stop Loving You

                         Michael Jackson&Siedah Garret

 

Чамайгаа хайрлахгүй байхын аргагүй

Майкл Жэксон Сида Гарет

 

Дэргэд чинь түр хэвтэх гэсэн юм

Дэндүү сайхан харагдаж байна, чи минь

Нүд чинь хайр татам

Уруул чинь ялдам

Олон хүн намайг буруугаар ойлгодог

Огтхон ч тэд намайг мэдэхгүй

Мэдэрье, чамайгаа

Тэвэрье, чамайгаа

Чи минь надад хэрэгтэй

Тиймээ, надад хэрэгтэй

Чамдаа би маш их хайртай

 

Салхи үлээх тоолонд

Дуу хоолойг чинь сонсоод би

Чинийхээ нэрийг дууддаг

Өглөөний шивнээ

Хайрын эхлэл

Ирсэнд чинь тэнгэр баясаж байна

Сэтгэлийг минь чи ойлгож байгаа

Энэ буруу биш

Хайртай гэж бахархалтайяа хэлье

Хайр чинь сэтгэлийг минь хөөргөж байна

Энийг би хүсэж байсан

Энэ мөч үүрдийнх

Хариулт нь хайр сэтгэл

 

Дуу хоолойг чинь сонсож байна

Сонголт минь чи

Надад авчирсан энэ л хайр.

Сэтгэлд минь тэнгэр багтаж байна

Намайг дуудахад

Ятгын эгшигийг би

Тэнгэр элчийн дуутай сонсож байна

Сэтгэлийг минь чи ойлгож байгаа

Энэ буруу биш

Амьдрал минь чамгүйгээр утгагүй

 

Хүлээж би тэвчихгүй

 

Бид одоо хамтдаа

 

Чамаасаа холдвол

Амьдрал минь утга учиргүй

 

Чамайгаа хайрлахгүй байхын аргагүй

Хайрлахгүй байхын аргагүй

Хэрэв хайрлахаа байвал

Хэрхэх ёстойг надад хэлээч

 

Яагаад гэвэл чамайгаа

Хайрлахгүй байхын аргагүй

  

Одод гэрэлтсэн шөнөөр

Үнэн хайрыг олоосой гэж

Би залбирдаг

 

Өглөө нойрноос сэрэхэд

Ирж намайг аваарай

Чамайгаа би хүлээнэ

 

Сэтгэлийг минь чи ойлгож байгаа

“Хайртай” гэсэн үгийг чинь сонстолоо

Хайрлахаа би болихгүй

 

“Хайртай”

Энэ буруу биш

 

Энэ үнэхээр хүчтэй мэдрэмж

 

Тиймээ, амьдрал минь утгагүй

 

Хамтдаа биш бол.
Чамайгаа хайрлахгүй байхын аргагүй

Хайрлахгүй байхын аргагүй

Хэрэв хайрлахаа байвал

Хэрхэх ёстойг надад хэлээч

 

Хайрлахгүй байхын аргагүй

 

Ирээдүйгээ хамт Нийтэлсэн: amaraa_ubc, Нээгдсэн: 15, Сэтгэгдэл: 0, Жоорло

Чойном - Зарим заримдгуудад зориулсан шүлэг

                                                                          

어떤 어중간한 이들에게

                                  시인: 처이넘

간지럽지 않으나 내 손이
어떤 이들에게 이 시를 쓸 수밖에 없네


복잡해서가 아니나 이 세상이
어떤 것들로 위대한 몸을 더럽혔네
세상이 넓은 만큼
더러운 것들이 흔해졌네
중성 자음이 아홉인데
어중한간 이가 십중팔구를 차지하네


그들이 자기 자신을 전혀 알지 못하면서
남을 언제나 헐뜰고, 비난하고, 험담하는 것은
똥을 먹는 버러지 같다.


잘입고 다니면 "부르주아"라 하고
못입는 날에는 "거지"라 부른다.
많은 사람과 어울릴 때 샘나서 방탕하다고 하고
혼자 걸어가는 날에는 잘나서 불쌍하게 여긴다.
돈 한 푼을 쓰기 싫어서 먹지 못하면서
술먹은 사람을 술꾼으로 부른다.
그냥 가던 사람에게 술을 '먹어 먹어'라 권하면서
'못말리는 먹보'라 온세상에 선포한다!


'부인과 헤어졌다니' 하면서 자기가 차인 것처럼 화내고
혼자 살고 있으면 '결혼은 꼭 해야 한다'고 헐뜯는다.
인사할 때 오만상을 하여 말대꾸 안 하면서
아무 인사없이 지나가면 거만을 떤다고 거의 울부짖는다!
힘차게 걸어갈 때 자칫 칠 뻔했다면서
힘없이 걸을 때 자기가 칠 뻔하며 손발을 밟는다.
갖고 있는 돈을 보면 빌려가고 갚지 않으면서
돈이 없을 때는 한쪽 눈으로도 쳐다보지 않고 돌아간다.


그런데 이 사람은 누구인가?
죄없고 잘못없는 거룩한 놈인가?
그러나 아니다!
이 세상에 태어나서
노리고 몰래 듣고 헐뜯고 이간질하는 것만 배우고
솔직히 말하면 모든 나쁜 짓을 하며
공공의 적이 되어 남의 빵을 훔쳐먹는다.


이런 어중간한 이들에게
그들과 같은 더러운 시를 한 편 썼다.
아깝다, 내 손이!
 
 


 
 

Орчуулах эрдэм -Огоогийн блогоос

Орчуулах эрдэм

Саяхан хуучин номнуудаа ухаж байгаад ийм нэртэй нэг ном оллоо. 1972 онд Монголын Зохиолчдын Эвлэлээс тэр vеийн хэл шинжээч, орчуулагч нарын судалгаа шvvмжийг багцлан хэвлэсэн ном юм байна. Зарим vг хэллэг нь баахан vзэл суртал агуулсан боловч ерєнхий шинжлэх ухаан нь хэвээрээ учир таалагдсан хэсгээсээ сийрvvлэн орууллаа. Хэрэг болох хvн байж бас юу магад

Чой.Лувсанжав:
Ба олширвол барагтайхан орчуулга
Ажиглаваас Орос хэлний И, Англи хэлний and мєн бусад хэлний vvнтэй дvйх vг л бол монголоор “ба” болох ёстой хэмээн мєчид ташаа ухаардаг зарим нэгэн орчуулагч монгол vг, єгvvлбэр, найруулах, холбох арга эвээ олж ядахдаа сав л хийвэл улигт “ба”-аараа хэлхэн торгоогчоон болж, нэгэнтэйгvvр монгол хэлний хэлэх найруулах хэв журмыг зєрчиж, нєгєєтэйгvvр эх зохиолын аятай сайхан найруулга агуулсан санааг ч дутуу ядуу болгон зэрэмдэглэдэг байна...
Манай хэлэнд уг зvй нь and-ийг заримдаа vг оноон орчуулалгvй утгыг єгvvлбэрт хавсаргах, заримдаа бєгєєд, хийгээд, болон, хоёр гурван зэрэг vгээр хєрвvvлж мєн заримдаа хойно урдах vг хэллэгийн байдлыг харгалзан гэвч, гэтэл, боловч, бас, даруй ч... зэрэг маш олон vгийн аль нэгнээр орчуулж болох юм...
Дээр дурдсан орчуулах хэлбэрээс гадна Энэтхэг Европ хэлний “ба” хэрэглэдэг газар монголд нам засаг, мод чулуу, ирэх очихын зардал гэхчилэн vг давтагддаг ч ёс бий.
Ер нь манай ардын хэлэнд “эрт урьд цагт эмгэн євгєн хоёр байжээ” гэхээс биш “эрт ба урьд цагт эмгэн ба євгєн байжээ” хэмээхгvй нь мэдээж…

Идэвхигvй хэв
Хэл хэлэнд vйл vгийн хэв нь єєр єєрийн євєрмєц онцлогтой байдаг. Европ зvгийн ихэнх хэлэнд “усанд мод хєвєгдєж явна”, “хаалга онгойгдов”, “талх надад идэгдэв” гэхчлэн vйлд єртєгч юмний талаас хэлж бичигддэг идэвхигvй хэл зонхилдог бол монгол хэлэнд “усанд мод хєвж явна”, “хаалга онгойв”, “би талх идэв” гэж хийсэн эзний нь зvгээс хэлдэг идэвхитэй хэв зонхилдог юм. Харамсалтай нь манай зарим орчуулагч нєхєд монгол хэлнээ идэвхигvй хэв тун бага хэрэглэдгийг эс бодолцон Европ зvгийн хэлнээ тэр идэвхигvй хэвийг тэр бvрий махчлан хуулж тэгэгдэв, ингэгдэв гэж агдах, эгдэх тэргvvтнийг хэтэрхий их хэрэглэж байна. Монгол хvн гэрээ барихдаа “гэр надад баригдав” гэхгvй “би гэр барив”, “ах гэр барив” гэхчлэх хэлэхээс бус “гэр ахад баригдав” гэж хэрхэвч хэлэхгvй.

-ууд, -vvд олон бол урагш муутайхан орчуулга
Зарим орчуулагч нєхєд Европ зvгийн хэлний олон тоот vгийг монгол болгохдоо заавал ууд, vvд залгах албатай мэт ухаардгаас нилээд орчуулгын зохиолд ууд, vvд хэтэрхий их байдаг боллоо...
Монголоор “сайхан цагаан шvдтэй” гэхээс бус “сайхан цагаан шvднvvдтэй” гэдэггvй. “Сайхан цагаан шvд” гэдэг нь бvх шvдийг нь заасан хэрэг...
Талын таван толгой нь
Таана мангирын ургамалтай гэсэн ардын дууг зарим орчуулагчдын Энэтхэг-Европ хэлний олон тоонд автан орчуулдагт ойртуулсхийвээс
Талын таван толгойнууд нь
Таананууд ба мангируудын ургамлуудтай гэж гайхалтай этгээд сонсогдох болно. Ер нь ч vvнтэй тєстэй орчуулга vзэгдээд байх болсон шvv...
Олны санааг илтгэсэн дагавар заавал залгахгvй, том том гэр, давхар давхар байшин, єєр єєрийнхєє харандаагаар бич, хэдэн дэвтэр, тус тус гэх мэт vг хураах, давтах, мєн заримдаа vйл vгээрээ нэг юм уу олон юм уу гэсэн санаа нь илрэх ёс ч монгол хэлэнд бий...

гэх мэтчилэн бидний одоо байнга гаргадаг алдааг аль 30 жилийн ємнє хараад биччихсэн ажээ. Yvнийг би дан орчуулга хийж байгаа хvмvvст зориулсангvй. Сvvлийн vеийн хэвлэл мэдээлэл, телевиз радио бvгд маниасаа илvv алдаатай ярьж бичдэг болсон болохоор бид бас тvvнд нь уусаж монгол хэл яруу сонсголонт байдлаа алдаад байх шиг. Хэдийгээр хэл хувьсаж єєрчлєгдєх нь зvй ёсны асуудал боловч Б.Ринчен гуайн бичиж байсанчлан “МОНЦАМЭ-гийн модон хэл, Сонины содон хэл” болох ёсгvй болов уу. Ер нь блог бичиж байгаа хvн М.Саруул-Эрдэнийн “Сонирхолтой хэл шинжлэл” номыг нэг уншчихад тун их юм бодогдох юм шиг санагдсан. Блог гэдэг нь хэдийгээр хувь хvний тэмдэглэлийн дэвтэртэй тєстэй бєгєєд юу хvссэнээ бурж болох чєлєєт талбар нь боловч бас эх хэлнийхээ зvй тогтлыг алаад хаячихгvй байвал зvгээр юм сан. Хэл гэдэг нь єєрєє соёлын vнэт хэмжvvр болохоор Монгол хvн гэж хэлvvлэхийн тулд ядаж монголоороо санаагаа зєв илэрхийлдэг байвал дээр болов уу.
Вакс хамтлагийн дуу

 

화장을 고치고 - 왁스(WAX)

 

우연히 날 찾아와 사랑만 남기고 간 너

하루가 지나 몇 해가 흘러도 아무 소식도 없는데

세월에 변해 버린 날 보며 실망 할까봐

오늘도 나는 설레이는 맘으로 화장을 다시 고치곤 해

 

아무것도 난 해준 게 없어

받기만 했을 뿐

그래서 미안해

 

나 같은 여자를 왜 사랑했는지

왜 떠나야 했는지

어떻게든 우린 다시 사랑해야해

 

살다가 널 만나면 모질게 따지고 싶어

힘든 세상에 나 홀로 남겨두고

왜 연락 한번 없었느냐고

 

아무것도 난 해준 게 없어

받기만 했을 뿐

그래서 미안해

 

나 같은 여자를 왜 사랑했는지

왜 떠나야 했는지

어떻게든 우린 다시 사랑해야해

 

그땐 너무 어려서 몰랐던 사랑을 이제야 알겠어

보잘것없지만...널 위해 남겨둔 내 사랑을 받아줘

어떻게든 우린 다시 사랑 해야해

 

 

Tyutvutt pgvgr veeyg

 

 

Vgyggy;uoa njr hgaj ol;ttutt;

Vglr k;vky xn bny,

Vgj rnl fyufjf.x

Vggj vgays vejguuoa

Wgunay ejvugl; ffjxlfu;vfy dn

Wgalugy xnynahtt ejbsu heuglgh.na utr

Tjhuoa ututlpth vtmutlttj

Tyutvutt pgvgr veeyg

G.ghgg bt;thttv fux dgaugguoa

Gbnhgy ygbgau eexlggx

Hgaj vtmutltt fuxnhff;

Hggigg z.xnhg. ;gg* xn bny,

Zbgj x dga hkcel

Zlueey hgajgg ;ghny dg;jggz

G;gjbggm kjxlky; ugywggj kjhnk;

Grnu vejguuoa dklvys exjsu

Htptt x /b eelpgh;gg

Htjtu dklukr tjv gveehvgy

G.ghgg bt;thttv fux dgaugguoa

Gbnhgy ygbgau eexlggx

Hgaj vtmutltt fuxnhff;

Hggigg z.xnhg. ;gg* xn bny,

Zbgj x dga hkcel

Zlueey hgajgg ;ghny dg;jggz

Mkbkkuoa ygvgy;gg bnyna

Mkkukkuoa mtjhty poal

Hgaj dgavysu dn

Hgjny k;kk l ehggjlgg

Xgbgaugg utvty vtmutlnau ;t.mttr

Xgblgb x utvty hgajsu bny, g.ggx

 

 

(Нийт: 11)